paroles de chanson / Big Gee parole / Setgegdel (feat. RataBuzz) lyrics  | ENin English

Paroles de Setgegdel (feat. RataBuzz)

Interprète Big Gee

Paroles de la chanson Setgegdel (feat. RataBuzz) par Big Gee lyrics officiel

Setgegdel (feat. RataBuzz) est une chanson en Anglais

Нэг л өдөр үхнэ харин түүнээс олон өдөр амьдарна
Нэлээдийг үзэж туулаад хийсэн мэдсэнээрээ гангарна
Хатууг мэдрэх тоолон ухаан санаа аажим чангарна
Харанхуй бүгдийг өөдөөс хамгийн тодоор гэрэл гаргана
Өөдрөг бай алив толгой өөдөө бай
Өнгөрсөн бүхнээсээ би үзэл бодлоо өөрөө хайв
Болохгүй бүхэнд дүрэх хошуунууд нь төөрөөд байна
Богинохон наслах юм шиг амьдрал нь өнөөдрөөр байв
Санаа муутан дэгээ тавин сандрахад чинь унагана
Сайтар хэвтүүлж аваад салахгүйгээр доороос зулгаана
Гэсэн ч тэдний эсрэг босоод зогсох хүч бий
Сайны төлөө итгэл найдвар алдаж болохгүй

Дахилт
Хүн нэг л амилна
Хүн нэг л замхарна
Хүн эгэл махбодь дотроо
Хүн өдөр бүр амьдарна
Өдөр бүр зам засна
Үйлийн үр тээж явна дотроо

Гарах гарцаа харахгүй өмнөх саадаа барахгүйд
Ганцхан зам нь ухрах бишээ аливаа бүхэнд арга бий
Аргаа олоогүй байж амаа барихаа түр хүлээ
Ажиглаад сайн бодоод үзвэл амжих зүйлс их билээ
Аминаас бусдыг алдаж чадах ч авах сургамж
Амдаж байдгийг мэдэх тоолон арга мэх нь ургаж
Хэцүү бүхнийг амархан мэт даваад гарахад сур гэж
Зовлон бидэнд заяадаг ч цаанаа жаргалд хүргэж
Байх байхгүйн цагийн зөрүүд байлдаж явахдаа
Барьсан бүхнээ эргээд харах бүрд нь сайхан санагдана
Тиймээс өнгөрсөн бас өнөөдөртөө толгой бүү гудайлга
Ирээдүйгээ өөдрөгөөр хар онгорхой бүх хаалга
Сайхан амьдрал зорьё садаа таарвал даваад тойръё
Санаагаа цэгцэлж аваад цэнэглэж байя өөртөө ойрыг
Арван харыг нэг цагаанаар дардаг алтан сургаал
Амьдралын мөрдлөг болбол амар тайван дотроос ургана

Хүн нэг л амилна
Хүн нэг л замхарна
Хүн эгэл махбодь дотроо
Хүн өдөр бүр амьдарна
Өдөр бүр зам засна
Үйлийн үр тээж явна дотроо

Хүн гээч нирваан дүр алхам тутам survive
Үйлдлээ цэгнэж харахад үр дүн for live
Хүчдэлээ нэмээд оргилд хүр mountain line
Хүрсэн бол дэмж нэгнээ татан таашаал
Амт шимийг нь хүртэнэ тэгээд давтан таашаал
Харж шилээд сонгоно гэх биш амьдралдаа дас
Харсан үзсэн бүхнээс сургамж авахаас
Хамаг амьдрал чинь шийдэгдэнэ амжилт хүсье!
Droits parole : paroles officielles sous licence Lyricfind respectant le droit d'auteur.
Reproduction des paroles interdite sans autorisation.
Auteur: Munkh-Erdene Tugsjargal
Copyright: O/B/O DistroKid

Commentaires sur les paroles de Setgegdel (feat. RataBuzz)

Nom/Pseudo
Commentaire
Copyright © 2004-2024 NET VADOR - Tous droits réservés. www.paroles-musique.com
Connexion membre

Se connecter ou créer un compte...

Mot de passe oublié ?
OU
CREER COMPTE
Sélectionnez dans l'ordre suivant :
1| symbole en haut du pouce en l'air
2| symbole en bas de la croix
3| symbole en bas de l'enveloppe
grid grid grid
grid grid grid
grid grid grid