song lyrics / 113 / NOT YET lyrics  | FRen Français

NOT YET lyrics

Performer 113

NOT YET song lyrics by 113 official

NOT YET is a song in English

Би чиний үнэрээр чамайг танина
Би чиний дүрийг төсөөлж байна энд
Би чиний хүсэн хүлээсэн хүн чинь мөн ч гэсэн бид үүрд бишээ
Өнгөрсөн бүгдийг сөхөөд чи дайрна
Өнгөцхөн дүгнээд үсчих гэж яарна
Тэвчээрээ барна эхнээсээ ярина
Огтхон ч чи ойлгоогүй орхиод л гарна
Орхиод л гарна чи зохиолын дагуу
Бодоод ч хариуг нь олоогүй таавар
Толгойд минь R&B солгойрно чамаар
Сормуусыг нь дааруулсан хормойлсон жавар
Гомдоогоод л таарна бид Солонгос драма
Тогтож байна арай гэж солиорохын наагуур
Донтуулдаг тариа шиг долоосон араа шүд
Тооцоолсон багцаанаас долоон дор хараал ид
Би чиний үнэрээр чамайг танина
Би чиний дүрийг төсөөлж байна энд
Би чиний хүсэн хүлээсэн хүн чинь мөн ч гэсэн стрессдэнэ нэгнээсээ
Өөр өөр цэцэгт төөрөөд
Мөрөөдөл минь өөрөө
Түр зуур сэтгэл хөөрөөд
Үүрээ орхиод нүүнээ
Эргэж битгий хар
Эгцэлж битгий уйл
Эрхэлж битгий дага
Энэ удаа залгасан ч битгий ав
Замхарсан бодолтой залгисан гомдол
Тасарсан дуудлага дээр тамхилсан дурлал
Хайрласан худлаач халтихан хугацаанд
Дахилт шиг тусдаа байх ёстой гэвч устаагүй дугаар
Уучлаарай битгий уурлаарай дахиж уухаараа ярихгүй ээ
Амьдрал зохиоход шинэхэн байж
Анхны минь амталсан жинхэнэ хайр
Ам бүл болоогүй аргыг нь олоогүй тэвчээр
Аз жаргал хүсээд орхиё тэр нь дээр
Нэгэндээ тунирхаад яах вэ
Хувь тавилангаа дагаад яв
Солиогүй тавиастай хөнжлийн даавуу
Үлдсэн над шиг үүлний цаагуур
Нуугдсан нар бол чи
Би чиний үнэрээр чамайг танина
Би чиний дүрийг төсөөлж байна энд
Би чиний хүсэн хүлээсэн хүн чинь мөн ч гэсэн бид үүрд бишээ
Өнгөрсөн бүгдийг сөхөөд чи дайрна
Өнгөцхөн дүгнээд үсчих гэж яарна
Тэвчээрээ барна эхнээсээ ярина
Огтхон ч чи ойлгоогүй орхиод л гарна
Lyrics copyright : legal lyrics licensed by Lyricfind.
No unauthorized reproduction of lyric.
Writer: @game_over 113
Copyright: O/B/O DistroKid

Comments for NOT YET lyrics

Name/Nickname
Comment
Copyright © 2004-2024 NET VADOR - All rights reserved. www.paroles-musique.com/eng/
Member login

Log in or create an account...

Forgot your password ?
OR
REGISTER
Select in the following order :
1| symbol at the bottom of the star
2| symbol to the left of the heart
3| symbol at the bottom of the padlock
grid grid grid
grid grid grid
grid grid grid